The HU
The Great Chinggis Khaan (Mongolian Lyrics)
Хатан эх дээд тэнгэрээс тэтгэгдсэн
Хөх толбот Монгол улсаа нэгтгэсэн
Мөнх тэнгэрийн элч
Хамаг Монголын эзэн
Их Чингис Хаан
Тив тэнгэр онгодоос залагдан морилсон
Тив дэлхийг дэвжээх зарлигийг сонордсон
Мөнх тэнгэрийн элч
Хөх Монголын эзэн
Их Чингис хаан
Их Монголын хаан
Бүх дэлхийн хаан
Мөнх тэнгэрийн ташуур
Их Чингис хаан
Оюун ухаант мэргэдийг дээдэлсэн
Өртөө улаа гэрэгийг зарлигдсан
Мөнх тэнгэрийн элч
Хөх дэлхийн эзэн
Их Чингис хаан
Тойгтныг сөгдүүлж толгойтныг бөхийлгөсөн
(Их Чингис хаан)
(Их Чингис хаан)
Тэнгэр ухаанаар тив дэлхийг эрхшээн соёрхсон
(Их Чингис хаан)
(Их Чингис хаан)
Хууль цаазат төрийг тамгалж өгсөн
(Их Чингис хаан)
(Их Чингис хаан)
Мөнх тэнгэрийн ташуур
Их Чингис хаан
Их Чингис хаан
Мөнх тэнгэрийн элч
Их Чингис хаан
Хөх Монголын сүлд
Их Чингис хаан
Тэнгэрийн ташуур
Их Чингис хаан
Бүхнийг түвшитгэгч
Их Чингис хаан
Мөнх хөх тэнгэрийн ташуур
Их Чингис хаан