Ганцаардлаас бүү ай
Чи ганцаардах вий гэж бүү ай
Өөрөөрөө бай
Хэн ч байсан чи өөрөөрөө бай
Ганц дайчин ганцаардахгүй
Гараа чанга атгаад өөртөө итгээ
Холыг зорьж явахад огт алзахгүй
Хоёрын хооронд бүү бяцхан сэтгээ
Хүнд хэцүү үед
Хүн болгон чамаас зугтана
Хэнд ч бүү найд
Хэн ч байсан өөрөөрөө л
Хичээ дүү минь
Энэ бол чиний л ертөнц
Эрчээ бүү гээ, хүчээ бүү гээ
Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу
Дэндүү хэцүү байв ч битгий тус асуу
Өөрийн бодол өөртөө зөв хөө
Өөрийн хүчээ өөртөө зөвшөөр
Дараа нь – бүхний ард чи гарна
Давахгүй – гэсэн давааг гурав давна
Бүхнийг авна
Аргагүй – чадаж байгаад арга байхгүй
Өөр арга байхгүй
Ганцаардлаас бүү ай
Өөрөөрөө бай
Хол зам зурайна
Хол гэж шантралгүй зүтгэвэл хүрнэ
Сэтгэл дүүрэн
Амьдрахын төлөө
Том зориг, том золиос гаргана дүү минь
Тэр бол эрх чөлөө
Том жижиггүй
Тоо бодож толгойд нь мөнгө эргэлдэнэ
Ухаарч ойлгоогүй
Урд насныхаа үйлийн үрээ эдэлнээ
Гэвч хүн бай
Чи доор буусан ч дээр гарсан ч хүн бай
Үнэн бай
Үнэ цэнэтэй орш
Хүн чанартаа зөрчилдөх үйлдэл бүү турш
Дараа нь – бүхний ард чи гарна
Давахгүй – гэсэн давааг гурав давна
Бүхнийг авна
Аргагүй – чадаж байгаад арга байхгүй
Өөр арга байхгүй